Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын 12 тохиолдол шинээр бүртгэгджээ. Одоогоор 39 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнд жирэмсэн эмэгтэй байхгүй, харин 0-18 насны хүүхэд дөрөв байна. Тодруулбал, халдвар авсан жирэмсэн эмэгтэй байхгүй аж.
Биеийн байдлын хувьд хөнгөн 22, хүндэвтэр 14, хүнд гурван иргэн байна. харин гэрийн эмчилгээнд 120 иргэн байгаа бол гэрийн тусгаарлалтад 334 иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Гэрийн эмчилгээнд байгаа иргэдийн 79 нь 18-аас дээш насны, 41 нь хүүхэд байна.
Тус аймгийн хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 14022 болоод байгаа бол 13885 нь бүрэн эдгэрчээ.