Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МОНГОЛД НААДАМ НЭРТЭЙ 31 ИРГЭН БАЙДГИЙН НЭГ НЬ СҮХБААТАР АЙМАГТ БИЙ

Монгол Улсад Наадам нэртэй 31 иргэн байдгийн нэг нь Сүхбаатар аймагт ажиллаж, амьдарч байна. Түүнийг Ж.Наадам гэдэг бөгөөд 1976 оны 07 дугаар сарын 11-ний 10 цагт Баруун-Урт суманд айлын отгон хүү болон мэндлэхэд тухайн үед эх барьж авсан эмч нь нэрийг нь хайрлажээ. Ж.Наадам нэрнийхээ талаар хуучлахдаа, хүүхэд байхад үе тэнгийнхэн шоглох тохиолдол хааяа гардаг байсан. Хожим […]

АЛБА ХААГЧДАД ЦОЛ ОЛГОВ

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас Тулгар Төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 78 жилийн ойг угтан алба хаагчдад цол олгох болон шинээр томилогдсон алба хаагч нарт цагдаагийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчид хугацааны цол гардуулсан. Үүнд, хошууч, зэрэг дэв дээгүүр хошууч, цагдаагийн ахмад, цагдаагийн дэслэгч цолоор тус бүр нэг, цагдаагийн ахлагч цолыг дөрвөн алба хаагчид […]

ХАА-Н САЛБАРТ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙНА

Сүхбаатар аймгийн хэмжээнд ХАА-н мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байдаг. Үүн дундаа агрономич, мал зүйч, ХАА-н механикч гэсэн мэргэжилтний хэрэгцээ хамгийн их байгааг аймгийн ХААГ-аас мэдээлж байна. Тиймээс аймаг орон нутагт шаардлагатай байгаа хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр Сүхбаатар аймгийн ЗДТГ, ХААИС-тай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн зургаа дугаар сард байгуулжээ. Сумдуудаас авсан судалгаа, орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ нөөцөд […]