Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МАЛ ЭМНЭЛГИЙН АРИУТГАЛЫН ФУНКТ 8 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Сүхбаатар аймаг хүн, малын халдварт өвчний эрсдэл өндөртэй. Өвчин гарсан үед ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гар аргаар хийж ирсэн. Тэгвэл энэ байдлыг ирэх наймдугаар сард хална. Учир нь тус аймагт улсын төсвийн 930 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мал эмнэлгийн ариутгалын функт баригдаж байна. Функтын барилгын явцтай аймгийн Засаг дарга М.Идэрбат болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. […]

Х.ЖАРГАЛСАЙХАН: СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ 2008 ОНООС ХОЙШ ЦУГЛУУЛАН ХАДГАЛЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд ардын гар дээр хадгалагдаж буй биет өвүүдээр цахим үзэсгэлэнг гаргаж байгаа. Тус аймагт энэ төрлийн биет өвийг цуглуулж, хадгалдаг цөөхөн хүн бий. Тэдний нэг болох Х.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр Дарьгангын мөнгөн эдлэлийг цуглуулдаг бөгөөд залуу цуглуулагч гэхэд харьцангуй ховор, нандин цуглуулгатай болжээ. -Танд энэ өдрийн […]

АЙМАГ, СУМ, ХОТ ХООРОНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗОРЧИНО

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шуурхай штабын шийдвэрээр Сүхбаатар аймаг сум, хот, аймаг хоорондын замаа нээж, 7 дугаар сарын 08-ны өглөөнөөс хэвийн горимоор зорчуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот болон өөр аймаг, сумдаас тус аймагт ирэхэд ямар нэг зөвшөөрөл авахгүй бөгөөд иргэд зөвхөн вакциныхаа гэрчилгээг биедээ авч явах шаардлагатай […]