Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СОЁЛ УРЛАГ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХОРИГЛОВ

Нэгдүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Шуурхай штабын хурлаар тус аймгийн хэмжээнд соёл урлаг, спортын төрлөөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглов. Тус хориг нь нэгдүгээр сарын 20-ноос хойш нэг сарын хугацаанд хэрэгжинэ. Харин хурал цуглаан, сургалт зэргийг тухайн зохион байуулах заалны багтаамжийн 50 хувьд нь явуулахыг зөвшөөрлөө. Мөн үйлчилгээний газрууд заалныхаа 50 хувиар […]

ХЭҮК-ООС ТУСЛАХ МАЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд туслах малчин гэх ойлголт түгээмэл хэрэглэгдэж, Үндэсний статистикийн хорооноос үүнтэй холбоотой статистик мэдээллийг албан ёсоор гаргах болсон бөгөөд 2019 оны байдлаар нийт 285.5 мянган малчны 94.7 хувь нь үндсэн малчид, 15.2 мянга буюу 5.3 хувь нь туслах малчид байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Монгол малчин” хөтөлбөрт […]

ХАЛДВАРЫН УЛМААС 168 ИРГЭН ДАВТАН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд АНЭ-т 101, сумдын ЭМТ-д 52, гэрээр 697 иргэн коронавирусний халдварын улмаас эмчлүүлж байна. Тэдний 168 нь давтан эмчлүүлэгч буюу хоёр дахь удаагаа халдвар авсан иргэд байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Тэдний дунд биеийн байдал хүндэвтэр 52, хүнд хоёр иргэн байна. Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын 202 тохиолдол шинээр бүртгэгдсэн. […]