ШҮЛХИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Улсын Онцгой комиссын нэгдсэн шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн шүлхий өвчинд мэдрэг мал, амьтныг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүллээ. Аймгийн хэмжээнд 13 сумын 8570 малчин өрхийн 290842 үхэр, 204 гахайг вакцинд бүрэн хамруулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд 61 ажлын хэсэгт 38 удирдах ажилтан, 65 малын эмч, 22 санитарч, […]