Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЯПОНЫ ИХ ЭМЧ ЭГҮЧИ ЮЧИХИРО ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ИРГЭДЭД ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

Гепатитгүй монголчууд төслийн үйл ажиллагааг дэмжиж Японы Сагагийн их сургуулийн профессор, их эмч Эгүчи Ючихиро мэргэжлийн багтайгаа ирж Эрдэнэцагаан сумын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоог хийж байна. Тэрээр хамгийн алслагдсан гэх үндэслэлээр тус сумыг өөрөө сонгожээ. Элэгний В, С вирустэй, онош тодруулах шаардлагатай иргэдийг үзлэгт хамруулах бөгөөд  хамрагдвал зохих 40 орчим иргэн тус суманд байгаа […]

МЕНИНГИТИЙН ХАЛДВАР НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Сүхбаатар аймагт 10 дугаар сарын 4-ний байдлаар вирусын гаралтай менингитийн 11 тохиолдол батлагджээ. Ихэвчлэн 2-11 насны хүүхдүүдийн дунд халдвар батлагдаж байгаа бөгөөд цаашид ч менингитийн халдвар нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа. Иймд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх нийтийн арга хэмжээг авах шаардлагатайгаас гадна эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах, томуу, томуу төст өвчний шинж […]

Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна

Сүхбаатар сумын иргэн Т.Хүрэлбаатар Улаанбаатарт 20 гаруй жил ажиллаж амьдраад 2017 оноос нутагтаа ирж суурьшжээ. 2020 онд ЖДҮ дэмжих сангаас 147 сая төгрөгийн зээл авч сумандаа үхрийн фермер байгуулсан байна. Улмаар Сэлэнгэ аймгаас 70 үхэр авчирч байсан бол цаашид мах, сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулах фермер өдгөө 400 гаруй үхэртэй болжээ. Түүний хувьд Сүхбаатар нутгийн […]