АЙМГИЙН ЭМГ-ЫН ДАРГЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Нохойд хазуулсан иргэдэд андуурч сүрьеэгийн вакцин тарьсан асуудалтай холбоотойгоор аймгийн Засаг дарга М.Идэрбат мэдээлэл өглөө. Ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр аймгийн ЭМГ-ын даргыг аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Улмаар аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн бодлогын ахлах мэргэжилтэн М.Дэлхийцэцэгийг ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, энэ хугацаанд даргын сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөжээ. […]
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ КИОСК МАШИНЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэгдсэн “Киоск” машиныг хэрэглээнд нэвтрүүллээ. Уг ажилд орон нутгаас 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Газрын харилцааны киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ […]