ГЭРИЙН ДУЛААЛГА, ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТИЙН БАГЦ ОЛГОВ
НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Баруун-Урт сумын 43 өрхөд “чип” багц олгов. Эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн зэрэг хэрэглэгдэхүүн уг багцад багтжээ. Мөн төсөлд Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Уулбаян сумын гэр цэцэрлэгүүд хамрагдсан юм. Сүхбаатар аймгийн хувьд нийт иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. […]