СҮХБААТАР АЙМАГТ АЯЛАЖ БОЛОХ БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД
Сүхбаатар аймгийг зорих аялагч, жуулчид ихэнхдээ Дарьганга чиглэлд зорчдог. Тэгвэл тус аймагт байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд олон байдаг. Аялагчид Эрдэнэцагааны Хөндлөн хайлааст, Онгоны Мухарын ганга, Хулгайчийн шанд, Баяндэлгэр сумын Хужиртын хавцал, Онгон таван булаг, Түвшинширээ сумын Дэлгэрхаан уул зэргийг зорин очиж танилцах боломжтой. Дэлгэрхаан уулын дурсгал- Бүрэнцогтын уурхайгаас зүүн урагш 17 км-т баруун […]