Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЛТАН ОВООГ ТАХИЖ ЭХЭЛСЭН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛААС

Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бичин өдрийн луу цагт овооны тахилгыг анх хийхдээ Засгийн газрын ерөнхийлөн захирах яамны төлөөлөгч, дэс түшмэл, хонин сүргийн дарга Доржийн Магсаржав Богд хааны зарлигийг уншиж сонсгон, овоонд сумыг өргөн залж, хүж торгыг шатааж тэнгэрт илгээн, залагдаж ирсэн Орлой мэргэн хутагт Овоон сүмийн лам нарын хамтаар тахилгын […]