Хар гэрийн хаалгыг татуулж явсан Богд Чингис дууны түүх ба Өвөрмонголын нэрт дуучин Эрдэнэ-Уулыг зорьсон нь…
Цас шуурч жавар тачигнасан өдрүүдэд гэрээсээ гарсан би хоёр өдөр, гурван шөнө замд явсны эцэст намрын наран ээсэн налгархан өдөр зорьсон газраа хүрлээ. Энэ бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ухай хот. Учир нь энд сэтгэл шулуудаж, зориг гарган ирсэн хүндэт зочин минь амьдардаг. Түүний нэр Эрдэнэ-Уул. Цагтаа Өвөрмонголын нэгдүгээр дэсийн дуучин явсан хүн. Явсан гэдгийн утгыг одоо […]