Мөнгөн чимэгтэй зэс хувин
Угсаатны зүйн музейн мөнгөн урлалын танхимд байх, нутгийн алдарт дахрчуудын сор бүтээлүүдийн нэг мөнгөн чимэгтэй зэс хувинг танилцуулж байна. Дархан М.Балдан-Осор 1964 онд Сүхбаатар аймгийг сурталчлах соёл урлагийн 10 хоногт зориулж урлажээ. Гурван товгор зэс бүслүүртэй, тагтай, мөнгөн оосортой хувин юм. Доод дээд эмжээрээр угалзарсан хээн дунд дун байрлуулан мөнгөөр урлаж бүслүүрдэн чимсэн байдаг. Түүний […]