Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 57 хоршоо байна
Сүхбаатар аймагт албан ёсоор бүртгэлтэй 97 хоршоо бий. Үүнээс 57 нь тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 33 нь газар тариалан, хөдөө аж ахуйн салбарынх байна. Сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг жил бүр олгодог. Энэ бол хуучнаар ОНХС-гийн зээл бөгөөд тус зээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хувь хүнд бус хоршоодод олгодог болсон. 2024 онд Баруун-Урт сумын хэмжээнд тус сангаас 400 сая төгрөгийн, бусад суманд 200-300 сая төгрөгийн зээлийг олгоно. Гэтэл аймгийн хэжмээнд иргэд нэгдэж, хамтрах өөрөөр хэлбэл хоршоо байгуулж ажиллах нь бусад аймагтай харьцуулахад маш бага байгааг Хоршоологчдын холбооны тэргүүн Л.Халтар хэллээ. Орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид болон малчид хоршиж, хамтрах нь хамгийн чухал буюу […]
Хамгийн өндөр цэг уюу Шилийн богд уул
Сүхбаатар аймгийн хамгийн өндөр цэг бол Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т Д.Т.Д 1778 метрт орших Шилийн богд уул юм. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь хоёр км орчим өргөн, 300 орчим метр гүнзгий. Энэ уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох […]