Бүжигчин гэх тодотголтой ч бүх төрлийн авъяастан
Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын бүжигчин, СТА Лхагвасүрэнгийн Ган-Эрдэнэ. Бүжигчин гэх тодотголоор 13 дахь жилдээ ажиллаж байгаа ч тэр бүх төрлийн авъяастай нэгэн. Бүжиглэхийн зэрэгцээ хөгжимдөнө, дуулна, жүжиглэнэ, багшилна бас хөгжмийн ая зохионо. Л.Ган-Эрдэнэ багаасаа л их хөдөлгөөнтэй, байнга л үсэрч харайж байдаг хүүхэд байж. Сумандаа ирсэн урлагийн бригадуудын тоглолтыг алгасахгүй үзнэ. Ингэхдээ бүжгийг нь […]