АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АЖЛЫГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг МЭЕГ-ын даргын албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хариуцлагыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн Мал эмнэлгийн газраас ариутгал халдваргүйтгэлийн ажлыг шат дараатайгаар, тогтмол хийж байна. Улаанбаатар – Баруун-Урт – Эрдэнэцагаан сумдын хүн тээврийн ирэх буцах чиглэлийн автобусанд заавар арга зүйн дагуу өдөр тутам ариутгал хийж байна. Одоогоор 147 автобусны 378 мянган м/кв талбайг ариутгаад байгаа аж. […]