Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг МЭЕГ-ын даргын албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хариуцлагыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн Мал эмнэлгийн газраас ариутгал халдваргүйтгэлийн ажлыг шат дараатайгаар, тогтмол хийж байна.
Улаанбаатар – Баруун-Урт – Эрдэнэцагаан сумдын хүн тээврийн ирэх буцах чиглэлийн автобусанд заавар арга зүйн дагуу өдөр тутам ариутгал хийж байна. Одоогоор 147 автобусны 378 мянган м/кв талбайг ариутгаад байгаа аж.
Бүх сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүдийг хяналтад авч, далайн гаралтай амьтан болон гахай, шувууны мах, мах, махан бүтээгдэхүүний хугацаа, гарал үүслийн тодорхойлолт, мал эмнэлгийн нэгдсэн цахим гэрчилгээнд тулгалт хийж, худалдааны зааланд тогтмол халдваргүйтгэлийг хийлгэн ажиллаж байна.
йн эзэмшлийн талбай, хогийн цэг болон гэр хорооллын өрхүүдийн бохирын цэг, малчин хот айлын хашаа хороо, зүй бусаар хорогдсон мал, муур, нохойны устгалын цэг, 61 худаг уст цэгийн гээд нийт 1313,2 мянган м/кв
талбайд халдваргүйтгэлийн ажлыг хийгээд байна гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор малчид, иргэд ариутгалын ажилд дэмжлэг үзүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг анхааруулав.