
Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр ХАА-н салбарын аваргууд буюу Сүхбаатар аймгийн аварга малчин өрх, фермер, тариаланч, саальчныг шалгаруулжээ.
Энэ онд тус аймгийн хэмжээнд аварга малчнаар 30 өрх, аварга фермер, тариаланч, саальчин тус бүр нэг шалгарчээ. Тодруулбал, сум тус бүрээс нэгээс таван малчин өрх аваргаар шалгарсан бол аварга фермерээр Халзан сумын Сахиул шанд багийн малчин О.Дүүрэнбилэг, аварга тариаланчаар Баруун-Урт сумын долоодугаар багийн иргэн Ж.Энхбаатар, аварга саальчнаар Түвшинширээ сумын Өлзийт багийн малчин Х.Эрдэнэчимэг нар шалгарсан байна.
Болзол хангасан өрх, иргэний шагналыг энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд гардуулна.