
Шинээр ашиглалтад орсон спорт цогцолборт Монгол Улсын төрийн далбаа залах ёслол боллоо. Тус далбаа нь спорт цогцолборын хойморт байнгын байрлах юм.
Уг төрийн далбаа нь 4-н метрийн урттай 1,5 метрийн урттай бөгөөд далбааг залах слолд аймаг орон нутгийн болоод спортын салбарын удирлагууд, багш дасгалжуулагчид болон тамирчдын төлөөлөл оролцов.
Тус төрийн далбааг Баруун-Урт сумын харъяат, олон улсын хүндийн өргөлтийн холбооны нэгдүгээр зэргийн шүүгч, Азийн хүндийн өргөлтийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, олон улсын хэмжээний мастер Лхагвасүрэнгийн Одгэрэл дурсгал болгосон байна.
Л.Одгэрэл ньТокио-2020, Парис-2024 Зуны олимпын наадам, Боэнус Аэрус Залуучуудын олимпын наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 10 удаа дэнсэлж, Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дээд шагнал Бөртэ чоно цомыг “Шилдэг шүүгч” номинацаар 2017, 2024 онуудад хүртэж, Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд өндөрт өргөж яваа шилдэг шүүгч юм.