
Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Сүхбаатар аймагт ажилллаж байна. Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Д.Сүхбаатар жанжны хөшөөнд УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудын хамт цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
УИХ-ын гишүүд аймгийн Засаг дарга, ИТХ -ын төлөөлөгчид , агентлагийн удирдлагуудтай уулзаж, ирэх жилүүдэд хамтарч хийх ажлынхаа талаар санал солилцож, ахмадуудтай уулзаж намрын чуулгны хугацаанд хийсэн болон цаашид хийх ажлуудаа танилцуулсан юм.
Тодруулбал ирэх жилүүдэд зүүн бүс нутагт тэр дундаа Сүхбаатар аймагт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, хамтран амжилттай ажил хэрэг болгохын тулд шат шатны удирдлагын түвшинд нэгдсэн нэг ойлголт, чиглэлтэй байх нь чухал гэдгийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тодотголоо.
Мөн тэрээр хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүдийн нэг бол эрчим хүчний реформ. Энэ асуудал орон нутагт ч мөн нэн чухал зүйл. Бид цаашид томоохон төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний доголдолгүй байх ёстой. Тиймээс зүүн бүсэд цахилгааны станцтай болох ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийн төлөө анхаарна. Дараагийн анхаарах асуудал бол боомтын нөхцөл байдлыг сайжруулах, хөгжлийн шинэ түвшинд гаргаж ирэх явдал. Зүүн бүс нутаг Орос, Хятад улсуудтай хиллэдэг боомтуудтай нь том давуу тал. Хаамсалтай нь боомтын нөхцөл байдал, үйл ажиллагаанаас хамаарч энэ давуу тал бүрэн ашиглаж чадахгүй байна. Нэн ялангуяа Бичигт боомт маш хүнд нөхцөлд байгаа. Тиймээс ойрын хугацаанд тус боомтод ажлын хэсэг ажиллаж, тодорхой шийдлүүдийг гаргана. Шинээр баригдаж буй боомтын цогцолборын ажлыг эрчимжүүлэхэд анхаарна гэв.
Нийгмийн бүх салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийх ч орон нутгийн тэр дундаа сумдын залуусыг ажлын байраар хангах, тогтвортой ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс Эрдэнэцагаан, Мөнххаан, Баяндэлгэр, Наран, Онгон сумдад төрийн албан хаагчдад зориулсан орон сууцыг барина гэдгээ ч мэдэгдсэн юм.
2024-2028 онд зүүн бүс нтутагт Бичигт боомтын сэргэлт, Бичигт- Баруун-Урт чиглэлийн авто зам, Цахилгаан станц, Сумдыг холбосон авто зам буюу зураг төслийг боловсруулах, Аялал жуулчлалын цогцолбор гэсэн онцлох тавах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах хугацаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд зүүн бүсийн гурван аймгийнхаа тодорхой сум, багуудад хүрч ажиллана.