УЛС, АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛНА
Сүхбаатар аймгаас шинээр тодорсон улс, аймгийн аварга малчдын шагналыг маргаашаас буюу энэ сарын 07-оос 11-ний хооронд гардуулахаар болжээ. Аймаг орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан зургаан баг гарч, шагналыг малчдын хотонд нь очиж гардуулна. Аварга малчдын шагналыг жил бүр цагаан сарын өмнө гардуулдаг ч энэ жил цар тахалын улмаас шагнал гардуулах арга хэмжээ хойшлоод байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, […]
ЦАР ТАХЛЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТЫГ ХИЙЖ БАЙНА
Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Онцгой комиссын дэргэдэх хариу арга хэмжээний баг COVID-19 цар тахлын үед хэрхэн ажиллах талаар 72 цагийн дадлага сургуулилтыг хийж эхэллээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд, аймгийн Засаг даргын 2020 оны А/164 дүгээр захирамжаар томилогдсон төлөвлөлтийн баг, хариу арга хэмжээний баг, ээрсдэлийн мэдээлэл харилцаа, санхүү нөөцийн багууд 72 цагийн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Тус багууд цагийн байдал дээр ажиллаж, өгөгдсөн нөхцөлд даалгавар биелүүлэх юм. Тодруулбал, хэрвээ цар тахал орон нутагт бүртгэгдсэн тохиолдолд хэрхэн илрүүлэх, ойрын […]