Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УЛС, АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛНА

Сүхбаатар аймгаас шинээр тодорсон улс, аймгийн аварга малчдын шагналыг маргаашаас буюу энэ сарын 07-оос 11-ний хооронд гардуулахаар болжээ. Аймаг орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан зургаан баг гарч, шагналыг малчдын хотонд нь очиж гардуулна.

Аварга малчдын шагналыг жил бүр цагаан сарын өмнө гардуулдаг ч энэ жил цар тахалын улмаас шагнал гардуулах арга хэмжээ хойшлоод байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-аас ирүүлсэн чиглэлийн дагуу ийнхүү малчдын шагналыг гардуулахаар болжээ.

Өнгөрсөн жил тус аймгаас Улсын хошой аварга малчин хоёр, улсын аварга малчин зургаа, аймгийн аварга малчин 42 шинээр тодорсон билээ.

 

Т.Одончимэг