Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээ,мэдээллийн сайт

ХУРАНДАА ГЕНЕРАЛ Ж.ЁНДОН АГСНЫ НЭРЭМЖИТ ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫГ БОСГОНО

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны сайд агсан хурандаа генерал Ж.Ёндонгийн 97 насны ойд зориулан төрөлх нутагт нь түүний нэрэмжит дурсгалын хөшөөт цогцолборыг байгуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр тус цогцолборын шавыг тавих ёслолыг холбогдох хүмүүс үйлдлээ. Ёслолын арга хэмжээнд ажлын хэсгийн гишүүн ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, Монгол генерал төвийн удирдах зөвлөлийн гишүүн бригадын генерал Ч.Сосорбарам […]

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛАВ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 05 дугаар сарын 15–ны өдөр зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас орж, салхины хурд 26-28 м/с зарим үед 34 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ. Энэ үеэр авто зам цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсч зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгааг аймгийн […]