Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛАВ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 05 дугаар сарын 15ны өдөр зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас орж, салхины хурд 26-28 м/с зарим үед 34 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ. Энэ үеэр авто зам цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсч зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгааг аймгийн Онцгой комиссоос анхааруулав.

Иймд хот хооронд болон хөдөө орон нутагт зорчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангуулж, зам давааны нөхцөл байдлыг үнэлж баталгаатай зам, гүүрээр зорчих

Салхи шуурганы үед малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүнийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авах.

Сум, аж ахуйн нэгжүүд салхи шуурганы үед цахилгаан эрчим хүч, халаалтын систем доголдох, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.

Хүчтэй салхи шуурганы үед авто зам хальтаргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч ажиллах.

Багийн төвшинд холбоо харилцааг зохион байгуулах нөхцөлийг сайжруулах, үүрэн телефоны дугаарын тодотголыг байнга хийж, 7051101 утсаар мэдээллийг байнга солилцон ажиллах.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан тээврийн хэрэгслүүд замын нөхцөл байдлыг үнэлж баталгаатай зам, гүүрээр зорчих, аюулгүй байдлаа ханган урьдчилан сэргийлж ажиллахыг ард иргэдэд холбогдох байгууллагууд анхааруулж байна.

 

Т.Одончимэг