ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМИЙН СУРГАЛТ СҮХБААТАР АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах нэгдсэн удирдлагын нэгдсэн системийн сургалтыг улс орон даяар эхлүүлсэн. Уг сургалт Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Сургалтаар 13 сумын ЗДТГ-аас тус бүр нэг мэргэжилтэнг оператораар бэлтгэж байгаа бөгөөд энэ үеэр төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх ажилд шаардагдах тус бүх нь 15 […]
ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ЦАГДААГИЙН ТАСАГТ ХОЁР АВТО МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасаг авто машины парк шинэчлэл хийж, цоо шинэ хоёр авто машинтай болжээ. Сум хөгжүүлэх сангийн 25 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авсан авто машинуудыг сумын удирдлагууд Цагдаагийн тасгийн хамт олонд хүлээлгэн өгчээ. Ингэснээр алба хаагчид ард иргэдийнхээ аюулгүй, амгалан тайван байдлыг хангах үүрэгт ажлаа чанартай гүйцэтгэх боломжтой болсон байна. Эрдэнэцагаан бол Сүхбаатар аймгийн хамгийн […]