Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЙМАГ, СУМ ХООРОНДЫН ЗАМЫГ НЭЭЛЭЭ

Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хуралдаанаар аймаг, сум хоорондын аювто замын хөдөлгөөнийг нээлээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд байсан  замын хяналтын 73 постыг 13 болгожээ. Харин аймаг, сумаас өөр аймаг болоод Улаанбаатар хотруу зорчих тохиолдолд заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагатайг анхааруулав. Үүнээс бусад  шийдвэрүүд 12 дугаар сарын 14-нийг хүртэл хэвээр мөрдөгдөх аж. Т.ОДОНЧИМЭГ

ХАРИУ НЬ СУЛ ЭЕРЭГ ГАРСАН ИРГЭНИЙ ДАХИН ШИНЖИЛГЭЭГ ДОРНОДЫН ЛАБРАТОРИРУУ ИЛГЭЭЖЭЭ

Сүхбаатар аймагт нэг иргэний коронавирусны түргэвчилсэн тестийн хариу сул эерэг гарчээ. Одоогоор тус иргэнийг ойрын хавьтлын хүмүүсийн хамтаар тусгаарлаад байгаа бөгөөд нийт долоон хүний шинжилгээг Дорнод  аймаг дахь лабратори руу илгээжээ. Тухайн иргэн нь Сүхбаатар, Хэнтий аймгийн зааг Давсан бадрах гэдэг газар постон дээр ажиллаж байсан Онцгой байдлын газрын алба хаагч бөгөөд 12 дугаар сарын […]