Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАРИУ НЬ СУЛ ЭЕРЭГ ГАРСАН ИРГЭНИЙ ДАХИН ШИНЖИЛГЭЭГ ДОРНОДЫН ЛАБРАТОРИРУУ ИЛГЭЭЖЭЭ

Сүхбаатар аймагт нэг иргэний коронавирусны түргэвчилсэн тестийн хариу сул эерэг гарчээ. Одоогоор тус иргэнийг ойрын хавьтлын хүмүүсийн хамтаар тусгаарлаад байгаа бөгөөд нийт долоон хүний шинжилгээг Дорнод  аймаг дахь лабратори руу илгээжээ.

Тухайн иргэн нь Сүхбаатар, Хэнтий аймгийн зааг Давсан бадрах гэдэг газар постон дээр ажиллаж байсан Онцгой байдлын газрын алба хаагч бөгөөд 12 дугаар сарын 10-ны орой Баруун-Уртад иржээ.

Одоогоор тухайн иргэний явсан маршрутыг тогтоохоор тандалт судалгааны баг ажиллаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн урьдчилан сэргийлэх ажил учир иргэдийн айж сандралгүй тайван байж, шинжилгээний албан ёсны хариу гартал хүлээцтэй байхыг  аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Т.ОДОНЧИМЭГ