Сүхбаатар аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит гуравдугаар хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар нийт 13 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх юм.
Тодруулбал, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэх, аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргийг шинээр батлах юм.
Ээлжит хуралдаанд бүх сумдын засаг дарга болоод ААНБ-ын удирдлагууд оролцож байна.
Т.ОДОНЧИМЭГ