ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ДАХИН ЕСӨӨР НЭМЭГДЛЭЭ
04 сарын 16-ны 12 цагаас хойш 24 цагийн хугацаанд Сүхбаатар аймагт есөн тохиолдол шинээр нэмэгдэж, нийт 117 боллоо. Шинээр бүртгэгдсэн халдварууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын өндөр эрсдэл бүхий ойрын хавьтлуудаас илэрчээ. Ингэснээр Баруун-Уртад долоо, Мөнххаанд 78, Сүхбаатарт 23, Уулбаянд найм, Эрдэнэцагаанд нэг тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Халдвар авсан 45 иргэн эдгэрч эмнэлгээс гэрийн ажиглалтад […]