Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ДАХИН ЕСӨӨР НЭМЭГДЛЭЭ

04 сарын 16-ны 12 цагаас хойш 24 цагийн хугацаанд Сүхбаатар аймагт есөн  тохиолдол шинээр нэмэгдэж, нийт 117 боллоо. Шинээр бүртгэгдсэн халдварууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын өндөр эрсдэл бүхий ойрын хавьтлуудаас илэрчээ. Ингэснээр Баруун-Уртад долоо, Мөнххаанд 78, Сүхбаатарт 23, Уулбаянд найм, Эрдэнэцагаанд нэг тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан 45 иргэн эдгэрч эмнэлгээс гэрийн ажиглалтад шилжсэн. АНЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа 66 иргэнээс хөнгөн 55 хүндэвтэр ес, хүнд нэг, нэн хүнд нэг иргэн байна.

Хэнтий, Дорнод аймгийн лабораторийн ачааллаас шалтгаалан PCR шинжилгээний хариу 36-48 цагийн дараа гарч байна. Одоогоор 340 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Батлагдсан тохиолдлуудын ойрын 861, дам 1421 харьцагч байна.

Анхны батлагдсан тохиолдлоос хойш 475 мянган М2 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийгээд байгаа аж.

Т.ОДОНЧИМЭГ