Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХЭЭРИЙН ТҮЙМЭР БНХАУ-ЫН ХИЛИЙГ ДАВЖЭЭ

Сүхбаатар аймийн Дарьганга сумын нутагт гарсан хээрийн түймэр өргөн газар нутгийг хамарсаар  Шилийн богдоор дамжин Эрдэнэцагаан сумын нутгийг дамжин улмаар БНХАУ-ын хилийг давсан тухай эх сурвалж мэдээлж байна. Хилийн наад хэсгийн түймрийг унтраах ажил үргэлжилж байна.

Салхи ихтэй байгаа учир түймрийн унтраахад хүндрэлтэй байгааг мөн хэлж байна.

Дарьгана сумын хёрдугаар багийн нутаг Баянцагаан гэдэг газар 04 дүгээр сарын 18-ны 11 цаг 58 минутад хээрийн түймэр гарлаа гэх дуудлага аймгийн ОБГ-т иржээ. Одоогоор түймрийг унтраахаар ОБГ, Гал түймэр унтраах аврах 17 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан сумдын ЗДТГ-ын албан хаагчид болон малчид, ард иргэд нийлсэн 150 гаруй хүн, 21 авто машинтай ажиллаж байна.

Т.ОДОНЧИМЭГ