Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮҮЛИЙН 24 ЦАГТ ХАЛДВАР НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ

04 дүгээр сарын 19-ний 12 цагийн байдлаар Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Коронавирусний батлагдсан тохиолдол нийт 126 хэвээр байна. 04 дүгээр сарын 18-нд Баяндэлгэр суманд нэг тохиолдол шинээр батлагдснаар халдвар тус аймгийн зургаан сумыг хамраад байгаа юм. Тус тохиодол нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн иржээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Баяндэлгэр суманд хүнс тээвэрлэж ирсэн тээврийн жолооч халдвар авсан болохыг ирсэн өдөр нь тогтоож, олон харьцач үүсэхээс сэргийлэн шууд сумын ЭМТ-д тусгаарласан байжээ.

Ингэснээр Баруун-Урт зургаа, Сүхбаатар 24, Уулбаян найм, Мөнххаан 86, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдад тс бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Халдвар авч буй иргэдийг насны ангилалаар авч үзвэл 40 хувь буюу дийлэнх нь 20-40 насныхан байна. Харин хүйсийн тухайд 52,8 хувь нь эмэгтэй, 47,2 хувь нь эрэгтэйчүүд байна.

Харин өнөөдөр 14 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 59 боллоо. Одоогоор АНЭ-т хэвтэн эмчлүүлж буй 64 иргэнээс хөнгөн 44, хүндэвтэр 11, хүнд гурав, нэн хүнд нэг иргэн байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Т.ОДОНЧИМЭГ