Дарьганга сумын нутагт гарсан хээрийн түмйрийг 04 дүгээр сарын 19-ний 11 цаг 35 минутад бүрэн унтраажээ. Түймрийн улмаас урт нь 90км, өргөн нь 30км буюу ойролцоогоор 270 мянган га талбай шатсан гэсэн урьдчидсан тооцоо гарчээ.
Түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэм хэмжээг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна. Түймэр БНХАУ-ын хилийг давсан ч одоогоор хохирлын хэмжээний талаар тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна. Харин Сүхбаатар аймгийн тухайд хүн, мал өртсөн зүйлгүй гэж аймгийн аймгийн ОБГ-ын орлогч дарга, хошууч С.Ганбат хэллээ.
Түймрийг унтраахаар аймгийн ОБГ, Гал түймэр унтраах аврах 17дугаар анги, Хилийн 0184, 0146 дугаар анги, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын ЗДТГ-ын албан хаагч, Дарьганга сумын малчид, иргэд гээд нийт 206 хүн, 26 авто машинтай ажиллажээ.
Т.ОДОНЧИМЭГ