Сүүлийн 24 цагт нь 190 хүний сорьцыг ХӨСҮТ-д илгээн шинжилгээ хийлгэхэд өвчлөл нэмж бүртгэгдээгүй гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Одоогоор Хэнтий, Дорнод аймаг дахь лаборатори руу илгээсэн 281 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Мөн дээрх цагт эдгэрч эмнэлгээс гарсан хүн байхгүй. АНЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа 64 иргэний дунд хөнгөн 51, хүнд ес, хүндэвтэр гурав, нэн хүнд нэг иргэн байна.
04дүгээр сарын 20-ны байдлаар аймгийн хэмжээнд тусгаарлах байранд 44, гэрийн тусгаарлалтад 729, гэрийн ажиглалтад 1120 иргэн байна.
Т.ОДОНЧИМЭГ