Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОНГОН СУМАНД ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЖЭЭ

 

Улаанбаатар хотод өвчтөний сахиур хийж байгаад ирсэн Онгон сумын гурван иргэнээс эхний PCR шинжилгээгээр коронавирус илэрчээ. Үүнтэй холбоотойгоор Онгон суманд өнөөдрөөс эхлэн тэг зосолт хийгээд байна.

Тухайн гурван иргэнийг анх ирэхэд нь сумын пост дээр саатуулан шууд тусгаарласан байна. Гэхдээ Улаанбаатар хотоос эдгээр иргэдтэй хамт буяны ажилд оролцохоор хэд хэдэн хүн иржээ. Тэднийг шинжилгээнд хамруулах болон бусад хариу арга хэмжээний ажлуудыг холбогдох мэргэжлийн байгууллагууд авч эхэлсэн. Эдгээр тохиолдлуудыг зөөвөрлөгдөн ирсэн гэж үзэж байгаа. Эхний ээлжинд халдвар авсан иргэдээ аймгийн төврүү зөөвөрлөх ажлыг хийж байна гэдгийг сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга О.Үнэнбор хэллээ.

Халдвар авсан иргэдийн сорьц дахин албан ёсоор баталгаажиж, ЭМЯ-аас зарласаны дараа аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб энэхүү мэдээллийг нийтэд зарлах аж.

Т.ОДОНЧИМЭГ