Сүхбаатар Аймгийн Шуурхай штабаас өгсөн 12 цагийн мэдээгээр тус аймагт коронавиурсний халдварын 14 тохиолдол шинээр нэмэгдэж, нйт батлагдсан тохиолдол 108 боллоо. Сүүлд нэмэгдсэн тохиолдлуудын тухайд Баруун-Уртад гурав, Мөнххаанд гурав, Сүхбаатарт найм бүртгэгдсэн байна.
Ингэснээр Баруун-Урт суманд долоо, Мөнххаанд 72, Сүхбаатарт 20, Уулбаянд найм, Эрдэнэцагаанд нэг тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Тус аймагт Мөнххаан, Сүхбаатар, Эрдэнэнцагаан гэсэн сумдад өвчний гурван голомт байна гэж эрүүл мэндийн байгууллагаас үзэж байна. Мөн өвчлөл нэмэгдэхийн хэрээр хүндэвтэр болон хүнд өвчтөний хувь нэмэгдэж байгааг анхаарууллаа.
Одоогоор дахин 454 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Т.ОДОНЧИМЭГ