04 дүгээр сарын 15-ны орой АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 62 настай /эрэгтэй/ иргэн коронавиурсний халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Тэрээр чихрийн шижингийн архаг өвчлөлтэй байсан бөгөөд коронавирусний халдвар авсан нь 04 дүгээр сарын 12-нд батлагджээ. Улмаар Сүхбаатар сумаас зөөвөрлөгдөн ирж эмчлүүлж байсан бөгөөд уушгины хүнд хатгалгаа болж, эмчилгээний хоёр дахь өдөр нас барсан аж. Тухайн иргэний оршуулгын ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Т.ОДОНЧИМЭГ