Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт хоёр тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 94 боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Сүүлийн хоёр тохиодол нь Баруун-Урт, Мөнххаан сумдаас илэрсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч байжээ.
Дорнод болон Хэнтий аймаг дахь лаборатори руу илгээсэн 431 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Харин эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 39 болжээ. Одоогоор АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 55 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмлүүлэгсдийн биеийн байдлын тухайд хөнгөн 47, хүндэвтэр зургаа, хүнд хоёр иргэн байна.
Халдвар нь ихэвчлэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрч байна. Мөн ямаа самнах, найз нөхдийндөө зочлох зэрэг шалтгаанаар олны бөөгнөрөл үүсгэж байгаа нь халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байгаа учир иргэдийг гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг амгийн ЭМГ-аас анхааруулав.
Т.ОДОНЧИМЭГ