ЭМГ: ХАЛДВАР АВСАН ИРГЭНИЙ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тохиолдол 03 дугаар сарын 29-нд анх батлагдсанаас хойш 17 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд хатуу хөл хорионы дэглэмд орсон. Энэ дэглэм одоо ч мөрдөгдөж байгаа. Гэвч халдварын голомтыг барьж чадалгүй, таван сумыг хамарч одоогоор нийт батлагдсан тохиолдол 94 болоод байна. Халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас […]
431 ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА
Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт хоёр тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 94 боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Сүүлийн хоёр тохиодол нь Баруун-Урт, Мөнххаан сумдаас илэрсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч байжээ. Дорнод болон Хэнтий аймаг дахь лаборатори руу илгээсэн 431 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. Харин эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 39 […]
ИХЭНХ СУМДЫН НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ БАЙНА
Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цасан шуурга шуурч байна. Салхины хүч 12-20 м/с, зарим үед 16-24 м/с хүрч ширүүсч байна гэж аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Уг хүчтэй салхи, цасан шуурга нь 14 цагийн байдлаар Мөнххаан, Уубаян, Түвшинширээ, Халзан, Баруун-Урт, Асгат, Наран, Баяндэлгэр, Сүхбаатар, Онгон сумдын нутгийг хамарч байна гэв.