ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРГИЙН ЗАМЫГ 7 ДУГААР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Сүхбаатар аймгийн Засаг дарга энэ дөрвөн жилийн хугацаанд Баруун-Урт сум доторх бүх авто замуудын бүтээн байгуулалт, засварын ажлыг бүрэн хийж дуусгана гэж төлөвлөсөн. Одоогоор Баруун-Урт сумын дөрөвдүгээр тойргийн замын ажил хийгдэж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус замыг 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү замын ажлын явцтай аймгийн Засаг дарга М.Идэрбат биечлэн […]
ИРГЭДИЙН ВАКЦИНД ХАМРАГДАХ ИДЭВХ БУУРЧЭЭ
Сүхбаатар аймагт 5 дугаар сарын 5-нд иргэдийг дархлаажуулах ажил эхэлсэн. Гэвч уг ажил төлөвлөсөн хугацаанаас удаашралтай, иргэдийн идэвх буурсан гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Одоогоор аймгийн хэмжээнд вакцины эхний тунд 33803 хүн буюу нийт хамрагдвал зохих хүн амын 82,3 хувь нь хамрагдаад байна. Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Халзан, Эрдэнэцагаан сумд хамгийн бага ирцтэй буюу 80-аас доош […]
ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ДАХИН ДӨРВӨӨР НЭМЭГДЭВ
Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын тохиолдол дөрвөөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 178 боллоо. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд бөгөөд тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад байжээ. Тодруулбал дөрвөн тохиолдлын гурав нь Баруун-Урт сумын хөдөөгийн 8-р багийн малчид, харин нэг нь төвийн багийн иргэн байгаа юм. Тиймээс тус иргэдийн гэр бүлийн гишүүд болон ойрын […]