ОНГОН СУМАНД ХАЛДВАРЫН 7 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ, НИЙТ 236 БОЛОВ
Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол долоогоор нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 236 боллоо. Сүүлийн тохиолдлууд нь бүгд Онгон суманд илэрч байгаа бөгөөд халдвар бусад сумдад дахин тархах эрсдэл өндөр байгааг хэллээ. Тодруулбал, Түмэнцогт суманд нэг иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан бөгөөд ойрын харьцагч болох гэр бүлийн гишүүдээс мөн шинжилгээ авч, баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү илгээжээ. […]