Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол долоогоор нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 236 боллоо. Сүүлийн тохиолдлууд нь бүгд Онгон суманд илэрч байгаа бөгөөд халдвар бусад сумдад дахин тархах эрсдэл өндөр байгааг хэллээ.
Тодруулбал, Түмэнцогт суманд нэг иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан бөгөөд ойрын харьцагч болох гэр бүлийн гишүүдээс мөн шинжилгээ авч, баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү илгээжээ. Одоогоор 61 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Аймгийн хэмжээнд халдвар авсан нийт иргэдээс 192 нь бүрэн эдгэрсэн. АНЭ-т 41 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Батлагдсан тохиодлуудын ойрын 248, дам 217 иргэн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.