Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОНГОН СУМАНД 34, ТҮМЭНЦОГТОД 4 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Сүхбаатар аймагт коронавирусний халдварын нөхцөл байдал дахин хүндрэх төлөвтэй байна. Учир нь зөвхөн сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол 38-аар нэмэгдэв. Онгон суманд 34, Түмэнцогт суманд дөрвөн тохиолдол бүртгэгдснээр Түмэнцогт суманд дахин нэг шинэ голомт бий болоод байгаа юм.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тогтоохоор тандалтын нэг баг ажиллаж байна. Одоогоор ойрын 367, дам 657 харьцагч байгаа аж. Шинэ тохиолдол бүртгэгдснээс хойш Онгон, Түмэнцогт, Мөнххаан, Баруун-Урт сумдаас нийт 198 сорьцыг авч вирус судлалын лабораторит илгээжээ.

6 дугаар сарын 1-ний байдлаар АНЭ-т нийт 57 иргэн хэвтэн эмчлүүж байгаа бөгөөд хөнгөн 49, хүндэвтэр тав, хүнд гурван иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.