Сүхбаатар аймаг ирэх намраас Баруун-Урт сум дотор нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Энэ хүрээнд эхний ээлжинд иргэдэд үйлчлэх гурван ширхэг эко автобусыг оруулж ирсэн байна. Ингэснээр тус аймаг эко автобусыг орон нутагтаа нэвтрүүлж буй дөрөв дэх аймаг болж буй юм.
Тус автобус нь 8-12 хүний суудалтай, цахилгаанаар цэнэглэгддэг бөгөөд нэг цаг цэнэглэхэд 80-90 километр зам туулдаг, 100 километрт 3000 төгрөгний цахилгаан зарцуулдаг, хорт утаа гаргахгүй өөрөөр хэлбэл байгальд ямар ч хор хөнөөлгүй гэдгээрээ давуу талтай ажээ.
Т.ОДОНЧИМЭГ