Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДӨРӨВДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖИЛ 10 САРЫН 1 ГЭХЭД БҮРЭН ДУУСНА

Улсын төсвийн 648 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэж буй Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн их засварын ажил 80 хувьтай үргэлжилж байна. 1984 онд ашиглалтад орж байсан уг цэцэрлэгт 2012 онд дээвэр, сангийн шугам, анги танхимын дотоод засал зэрэг хэсэгчилсэн засвар хийснээс хойш яг ингэж бүрэн хэмжээний их засвар хийгээгүй аж . Манай компани гүйцэтгэлийн гэрээг 6 дугаар […]

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТАНХИМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Уулбаян сумын ЕБС мэдээлэл технологийн танхимтай болжээ. Тодруулбал сум орон нутгийн 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан уг танхим нь аймгийн ЕБС-ууд дундаа анхдагч болоод зогсохгүй орчин үеийн AR технологийг нэвтрүүлснээрээ онцлог аж. 26 ширхэг зөөврийн комьпютер, зориулалтын ширээ сандлаас эхлээд өнгөт болон хар хэвлэгч, номын шүүгээ зэргээр иж бүрэн тоноглогджээ. Мэдээлэл зүйн багш Б.Оюунжаргал […]

Т.БАЯРХҮҮ: ОЙРЫН 2-3 ЖИЛИЙН ХУГАЦААНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭГ ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙНЭ

Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн шилдэг багш шалгаруулах уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болж өнгөрсөн. Энэхүү уралдаан нь багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг өндрөөр үнэлж чадсан уралдаан болоод зогсохгүй Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд анхдагч арга хэмжээ болсон юм. Тиймээс уралдааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэхээр зохион байгуулагч “Сүхбаатар нэг мөрөөдөл” ТББ-ын УЗ-ийн гишүүн […]

ХОНОГТ ХАМГИЙН ОЛОН БУЮУ 215 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

Сүхбаатар аймагт халдвар батлагдсанаас хойш хоногт хамгийн олон буюу 215 тохиолдол бүртгэгдэв. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3791 боллоо. Сүүлийн 24 цагт 11 суманд шинээр халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Наран, Баяндэлгэр, Мөнххаан, Баруун-Урт сумдад хамгийн их бүртгэгдэж байна. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан 1193, магадлалтай 40 иргэн эмчлүүлж байгаагаас төрсний дараах тохиолдол хоёр, жирэмсэн эмэгтэй 26, хүүхэд […]