ХУРАНДАА, ГЕНЕРАЛ Ж.ЁНДОНГИЙН НЭРЭМЖИТ ЦОГЦОЛБОРЫГ УДАХГҮЙ НЭЭНЭ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны сайд агсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит цогцолборыг Баруун-Урт суманд байгуулах ажил өнгөрсөн хавар эхэлсэн. Тэгвэл энэхүү Соёмбо цогцолборыг тун удахгүй нээхээр болжээ. Тодруулбал БХЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт ирж, цогцолборын хөшөөг суурилуулсан байна. […]
ХАЛДВАРЫН 221 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭВ
Аймгийн ЭМГ-аас өгсөн мэдээгээр 9 дүгээр сарын 25-ны 08 цагийн байдлаар тус аймгийн 12 суманд халдварын 221 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 5672 болжээ. Өөрөөр хэлбэл Наран сумаас бусад бүх суманд шинээр халдвар илэрчээ. 13 сумын халдварын нөхцөл байдлыг танилцуулбал, Баруун-Урт 3149, Мөнххаан 404, Уулбаян 89, Сүхбаатар 284, Эрдэнэцагаан 339, Баяндэлгэр 204, Онгон 293, Түвшинширээ 153, […]