Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХУРАНДАА, ГЕНЕРАЛ Ж.ЁНДОНГИЙН НЭРЭМЖИТ ЦОГЦОЛБОРЫГ УДАХГҮЙ НЭЭНЭ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны сайд агсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит цогцолборыг Баруун-Урт суманд байгуулах ажил өнгөрсөн хавар эхэлсэн. Тэгвэл энэхүү Соёмбо цогцолборыг тун удахгүй нээхээр болжээ.

Тодруулбал БХЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан  ажлын хэсэг 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт ирж, цогцолборын хөшөөг суурилуулсан байна. Хөшөө босгох ажилд Зэвсэгт хүчний 338 дугаар анги болон, Ж.Ёндон генералийн гэр бүлийн төлөөлөл оролцжээ. Улмаар тун удахгүй цогцолорыг албан ёссор нээж, орон нутаг хүлээн авах аж.

Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит цогцолбор байгуулах ажлыг БХЯ, ЗХЖШ, Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагууд болон Жагсаалч Ж.Ёндон сан, Төрийн хүндэт харуул, Монгол генерал төв, Монгол хурандаа нийгэмлэг, Монгол цэргийн нэгдсэн холбоо зэрэг ТББ-ууд хамтран хэрэгжүүлж байгаа билээ.