ДӨРВӨН СУМЫН 70 ГАРУЙ ҮХЭР АРЬС ТОВРУУТАХ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ
Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Онгон, Халзан, Баруун-Урт сумдад малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгджээ. Тус сумдад нийт 70 гаруй үхэр энэхүү өвчнөөр өвчилсөн нь батлагджээ. Мөн Эрдэнэцагаан суманд өвчний сэжигтэй тохиолдол хоёр голомтод бүртгэгдсэн бөгөөд шинжилгээг улсын МЭАЦЛ-т хүргүүлээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор өвчин батлагдсан сумдад малын шилжилт хөдөлгөөн болон амьд мал, мах тээвэрлэхийг […]
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ДҮҮ СҮХБААТАР АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР СОНГОГДЖЭЭ
Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал 10 дугаар сарын хоёрны өдөр боллоо. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга болон шинэ бүтэц бүрэлдэхүүнийг уг хурлаар шинэчлэн баталсан байна. Ирэх таван жилд ажиллах Нутгийн зөвлөлийн даргаар У.Отгонбаярыг сонгожээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү аж. Нутгийн зөвлөлийн тэргүүн дэд даргаар Г.Чинтөмөр, […]