68 ХҮҮХЭД, 19 ТОМ ХҮНД ХАГАЛГАА ТӨЛӨВЛӨЖЭЭ
Хязгаараас чинад төслийн баг Сүхбаатар аймагт 12 дугаар сарын 16-аас эхлэн дөрөв хоногийн хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд зүрхний хагалгааны заалттай болон хүндрэлтэй 68 хүүхэд, 19 том хүнд зүрхний мэс засал төлөвлөсөн байна. Хагалгаанаас гадуур заалттай иргэдэд зохих эмчилгээ, зөвлөгөөг өгчээ. Төслийн багийнхан Сүхбаатар аймгийн бүх сумаас нийт 531 иргэнийг үзлэгт хамруулснаас 200 нь хүүхэд байжээ. […]