Хязгаараас чинад төслийн баг Сүхбаатар аймагт 12 дугаар сарын 16-аас эхлэн дөрөв хоногийн хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд зүрхний хагалгааны заалттай болон хүндрэлтэй 68 хүүхэд, 19 том хүнд зүрхний мэс засал төлөвлөсөн байна. Хагалгаанаас гадуур заалттай иргэдэд зохих эмчилгээ, зөвлөгөөг өгчээ.
Төслийн багийнхан Сүхбаатар аймгийн бүх сумаас нийт 531 иргэнийг үзлэгт хамруулснаас 200 нь хүүхэд байжээ. Зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай, өмнө нь зүрхний мэс засалд орж байсан, зүрхний цоорхойн шинж тэмдэг илэрч буй зэрэг оноштой иргэдийг үзлэгт хамруулсан байна.