Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОРОН НУТГИЙН ХҮҮХДҮҮД СОНГОДОГ УРЛАГИЙН ГАЙХАМШГИЙГ МЭДРЭВ

Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын тайзнаа анх удаа бүрэн хэмжээний дэлхийн сонгодог бүтээл тавигдлаа. Тодруулбал, ДБЭТ-ын уран бүтээл Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжгэн жүжгийг мэргэжлийн уран бүтээлчид нь тоглож, орон нутгийн хүүхэд залууст сонирхуулав. Хоёр удаа тоглогдсон жүжгийг нийт 1000 гаруй хүүхэд багачууд, залуучууд үзэж сонгодог уран бүтээлийн гайхамшгийг шагшин, үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. […]